Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 2 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хашаат, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар -18,0... -20,5 градус, бусад сумдын нутгаар -13,2... -17,7 градус хүйтэн байлаа. Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджаас -1,4... -3,1 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна.Агаарт өдөртөө аймгийн ихэнх нутгаар 1,0-6,0 градус дулаан байсан байна. Агаарт шөнөдөө Өлзийт, Чулуут, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар -38,0... -43,0 градус, бусад сумдын нутгаар -32,0... -37,0 градус хүйтэн байсан байв. Агаарт -30,0 градусыг давж хүйтэрсэн өдөр аймгийн бүх сумдын нутгаар 2-3 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар -16,0... -21,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 17,0-22,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 3,0...7,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Чулуут, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар -40,0... -45,0 градус, бусад сумдын нутгаар -38,0...–39,0 градус хүйтэн байсан байна.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр Чулуут, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар 2 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0-4,6 мм тунадас орсон байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар олон жилийн орчим, Чулуут, Хангай, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага , бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 23 метр хүрсэн байна. 10 м/с–ээс их салхитай өдөр Хашаат сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1-6 өдөр ажигглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын 20-ны байдлаар сумын төвийн ойролцоо хэмжсэн цасны мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байна. (Зураг 1,2 )
Зураг1
Зураг 2
Цаг хүндэрсэн үеийн цасны нэмэлт ажиглалтын мэдээгээр (багт хийсэн цасны мэдээ) Тариат, Эрдэнэмандал, Өлзийт, Төвшрүүлэх, Жаргалант, Хайрхан, Цахир сумдын нийт нутгаар, Батцэнгэл сумын баруун, зүүн, Булган сумын баруун , Өгийнуур сумын баруун, зүүн, ӨндөрУлаан сумын зүүн, Хангай сумын зүүн, баруун, өмнө, Чулуут сумын баруун, хойд хэсгийн нутгуудаар цасны дундаж зузаан 19-40 см, цасны нягт 0.30-0.46 г/см3, бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 5-20 см, цасны нягт 0,13-0,29 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл зэрэг ажлууд явагдаж байна.Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байлаа.Энэ сарын 21-ны байдлаар аймгийн нийт нутгаар өдөр шөнийн темпертурын хэлбэлзлэл ихтэй, салхи шуурга ихтэй байгаа нь зам даваа хаагдах, мал хорогдох, малын бэлчээрлэлт, өвөлжилтийн байдлыг хүндрүүж байна,
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР Н.ГАЛДИГМАА